2024-03-15
247
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан "Малчдадаа тусалъя" аяны хүрээнд дүүргийн Онцгой комисст дүүргийн 1-24 дүгээр хороо, төрийн өмчийн 19 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 39, Насан туршийн суралцахуйн төвийн нийт багш албан хаагч, эцэг эх асран хамгаалагч, сурагч хүүхдүүд, ард иргэдээс ирүүлсэн хандивын 4,000,000 сая төгрөг, 2.5тн гурил, 0.5тн цагаан будааг Улсын Онцгой комисст дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга П.Баянбаатар, ЗДТГ-ын дарга Ж.Лхагвасүрэн нар хүлээлгэн өглөө.