2024-08-26
142
Өнөөдөр /2024.08.26/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Орлогч З.Бямбажав, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, , Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнэсүрэн нар Ерөнхий боловсролын 23, 24, 37, 39, 117, 140, 145 дугаар сургуулиудын 2024-2025 оны хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан сургалтын орчин, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө түргэн шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.