Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хүндэтгэлийн дуу

2014-08-28

Сэлэнгэ АЙМГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ДУУ

            2006 оны  06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан хуралдаж аймгийн хүндэтгэлийн дуу бий болгох шийдвэр гаргаж Г.Даваацэрэнгийн шүлэг, Г.Дарамзагдын ая “Өргөн Сэлэнгэ” дууг Сэлэнгэ аймгийн хүндэтгэлийн дуу болгон баталсан.

 

ӨРГӨН СЭЛЭНГЭ

Үг Г.Даваацэрэн                                                                                     Ая. Г.Дарамзагд


Өргөн Сэлэнгэ минь холын замдаа 
Ой дундуур шуугин урсана 
Өтгөн шаргал тариалан минь 
Түүний дэнжээр халиуранхан байна

Тунгалаг Сэлэнгийн урсгал дээгүүр 
Тээврийн онгоц сэлж явна аа
Тэнэгэр уудам тариалан дундуур
Аварга комбайн хүржигнэнхэн байна.

Өргөн Сэлэнгэ минь хүчтэй байна аа 
Өлгий нутгаа чимэгтэй
 урсана

Өндөр сайхан барилгууд нь 
      Өлгий нутагтаа сүндэрлэнхэн байна

             Хүйтэн болоод тунгалаг устай 
             Хүчит Сэлэнгийн сүрлэг чимээтэй
             Хөгжил цэнгэл бүтээлийн чимээ
             Хүнгэнэн шуугин өрсөлдөж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%