Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-16

Өнөөдөр /2024.01.16/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 32 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн дунд Үндсэн хуулийг сурталчлах зорилгоор “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
“АХА” тэмцээнд мэдлэг оюун, цэц ухаан, авхаалж самбаагаа сорьж Тэргүүн байранд 3 дугаар хорооны иргэн Ц.Тогтохбаяр, Дэд байранд 7 дугаар хорооны иргэн Э.Гөлгөө, Гутгаар байранд 16 дугаар хорооны иргэн М.Галбадрах нар тус тус шалгарч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа нар Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулж цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.
Түүхийг эргэн сөхвөл одоогоос 32 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан. БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоожээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%