Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧИД ГОВИЙН СУМДАД АЖИЛЛАЛАА

2023-06-12

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат нарын байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-йн хүрээнд “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг 2023 оны 05 дугаар сарын 13-нд аймгийн ИТХ-ын дэргэд байгуулсан.

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд ажлын хэсэг  энэ сарын 06-08-ны өдрүүдэд Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад ажиллан иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Монгол Улсын Их Хурал болон аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, “Хууль тогтоомж сурталчлах төв”, “Парламентын боловсролхөтөлбөр, D.Parliament сошиал платформ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгч, сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай, танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллав.

Мөн Баянлиг, Баянцагаан, Баацагаан сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүсэлтээрӨсвөрийн парламент”-ын салбарыг байгуулж, цаашид парламентын боловсрол олгох ажлыг сум орон нутагтаа тогтмол зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%