Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Баянхонгор, Баацагаан сум. “Бөөн цагаан нуур"

2014-10-31

“Бөөн цагаан” нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг” гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.

Нууруудын хөндий дахь бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй.

“Бөөн цагаан” нуурын ус гидрокарбонат, сульфат, хлорын ангин, кальци натри, магни бүлэгт хамаарагдахаас гадна шүлтлэг орчинтой тооцогдоно. Нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%