2022-05-19
290
"ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
____________________________________________
✍️"Олон улсын улаан загалмай", "Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр", "Монголын хүмүүнлэгийн өдөр"-ийг тохиолдуулан Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн анхан шатны хороо, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, Эмнэл зүйн тэнхэм хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмайн гишүүдийн эгнээг өргөжүүлэх зорилгоор "ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр:
✍️Улаан загалмайн хөдөлгөөний үүсэл хөгжлийн танилцуулга-сумын Улаан загалмайн хорооны арга зүйч М.Нямаасүрэн
✍️“3D Донор” клубийн үйл ажиллагааны танилцуулга- ахлагч А.Баясгалан
✍️"Анхны тусламж үзүүлэх" жүжигчилсэн тоглолт-АШУҮИС-ийн яаралтай тусламжийн клубийн оюутнууд
✍️“Сахиусан тэнгэр” флашмоб бүжгийн үзүүлбэр- АШУҮИС-ийн "Цагаан ширхэг" хамтлагийн оюутнууд тус тус оролцлоо.
👩⚕️🧑⚕️ Монголын улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүнээр 30 гаруй оюутан элсүүлэн, үнэмлэх гардуулж, хүмүүнлэгийн үйлсэд манлайлан ажилласан 3D донор клубийн гишүүн Анагаахын 5 дугаар дамжааны оюутан Б.Билгүүн, Анагаахын 4 дүгээр дамжааны оюутан А.Баярцэцэг, яаралтай тусламжийн клубийн гишүүн Анагаахын 6 дугаар дамжааны оюутан О.Дуламжаргал, М.Жамбалдорж нарыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн "ШИЛДЭГ ЗАЛУУ" алтан медалиар тус тус шагнаж, урамшууллаа.
👏👏👏 Хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачилгатай хамтран ажилласан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
АРИУН ЦАГААН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС
АЛТАН ДЭЛХИЙД ТҮГЭЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ