2019-04-09
437
Орхон аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчидээ дэмжин харилцан ашигтай түншлэл бий болгох зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй “Эдийн засгийн форум 2019” чуулган, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ, БНХАУ, БНСВУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Жайка олон улсын байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл болон аймаг орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож байна.