Орхон аймагт “1000 мөрдөстөн” чуулга уулзалт боллоо
Өнөөдөр Орхон аймагт “1000 мөрдөстөн” чуулга уулзалт боллоо. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хамтран зохион байгуулсан чуулганд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г цэргийн байгууллагуудын дэргэдэх мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг 30 гаруй байгууллагууд нэгдэн байгуулж, тэргүүнээрээ МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгон ажиллаж байгаа аж. “1000 мөрдөстөн” чуулга уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, ОБЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ШШГЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга, Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо. Чуулганы үеэр Орхон аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр аймгийн Засаг дарга Д.Батлутыг сонгосон юм. Тус холбооноос Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд, хүүхэд залууст эх оронч, үндэсний үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулж цэрэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын ажлын туршлагыг залуу алба хаагчдад өвлүүлэн, залгамж холбоог бэхжүүлэхэд анхааран ажиллах аж.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4197