СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 10 сарын 23 өдөр Дугаар 05 Сүхбаатар сум
Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын “г”, 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Шархүүгийн Оргилыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсүгэй.
2.Шархүүгийн Оргилыг аймгийн Засаг даргаар томилж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосугай.
ДАРГА Б.НАРАНТУЯА