Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батласан “Бордоо” төслийн хүрээнд Ургамал газар тариалангийн хүрээлэнд “Гарааны био ундарга” ХХК-ийн “Ризо” шингэн бордооны үйлдвэр байгуулагдсан бөгөөд тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд уригдан оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм. Дэлхийн нийтээр химийн бордооноос татгалзаж байгаль орчинд халгүй хөрсийг байгалийн аясаар нь нөхөн сэргээх чадвартай биологийн гаралтай бордоо бий болгож хэрэглэхэд судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн ажил чиглэгдэж байна. Иймд энэхүү био шингэн бордоо үйлдвэрлэх “Гарааны Био Ундрага” үйлдвэр Дарханд байгуулагдлаа.
Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг Ургамал газар тариалангийн хүрээлэнг түшиглэн олон гарааны компани байгуулагдаж байна. Био шингэн бордоо үйлдвэрлэх энэхүү үйлдвэрийн нээлтийн үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс, байгаль экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах, био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай.
Тиймээс Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй “Бордоо” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2 удаа хэлэлцэн баталсан бөгөөд уг шийдвэрийн үр дүнд орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо хэмээн онцолж байсан юм. “Ризо” шингэн бордоо нь бүх төрлийн таримлыг бордох зориулалттай бөгөөд таримлын ургацыг нэмэгдүүлэх, импортыг орлох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой, шинжлэх ухаанд суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн юм. Тухайлбал жилд 250 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэрлэгдэх 100 тн бактерийн шингэн бордоо нь Дархан-Уул аймгийн 19010 га талбайд таригдах таримлын тарилтын үед шаардагдах эрдэс бордооны хэрэгцээг орлох боломжтой юм байна.