Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГТ БИО ШИНГЭН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2017-04-12

Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд “Гарааны био ундарга” ХХК-ийн “Ризо” шингэн бордооны үйлдвэр байгуулагдсан бөгөөд өнөөдөр /2017.04.12/ тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Уг нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд уригдан оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс, байгаль экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах, био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай. Тиймээс Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй “Бордоо” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2 удаа хэлэлцэн баталсан бөгөөд уг шийдвэрийн үр дүнд орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо хэмээн онцлов. 
“Ризо” шингэн бордоо нь бүх төрлийн таримлыг бордох зориулалттай бөгөөд таримлын ургацыг нэмэгдүүлэх, импортыг орлох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой, шинжлэх ухаанд суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн юм. 
Тухайлбал жилд 250 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэрлэгдэх 100 тн  бактерийн шингэн бордоо нь Дархан-Уул аймгийн 19010 га талбайд  таригдах таримлын тарилтын үед шаардагдах эрдэс бордооны хэрэгцээг орлох боломжтой юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%