Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАНЧУУД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 2017 ОНЫ АЖЛЫНХАА НЭЭЛТЭЭ ХИЙВ

2017-04-12

Урин дулаан цаг ирж Дархан хотод хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр /2017.4.11/ Дархан-Уул аймгийн удирдлагууд Найрамдал талбайд 2017 оныхоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. 
Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 194.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 4.9 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүхэн хангахын төлөө аймаг орон нутгийн зүгээс бага зардлаар илүү их бүтээн байгуулалтыг иргэд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран хийж хэрэгжүүлэх юм. Дархан-Уул аймаг 2013-2016 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 150,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 715 төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ. 2017 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр 2016 оныхоо ажил үйлсээрээ шалгарсан Б.Ганбаатар захиралтай “Бурхант хясаат” ХХК, Д.Хатанбаатар захиралтай “Ноён өндөр” ХХК, Д.Ганбат захиралтай “Талст өргөө” ХХК-д аймаг орон нутгаас талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулсан юм. 2017 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ-т шаардлагатай байсан 43 сая төгрөгийн үнэ бүхий 2 авто машин, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тус газар нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн 94 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдаж 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 17-н албан хаагч, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тус хамт олон зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс замын засвар арчлалтын ажлын бүртгэл судалгаа, нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын судалгааны ажлыг хийж гүйцэтгэн 8-н аж ахуй нэгжтэй зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулан 196 иргэнийг баталгаат ажлын байртай болгожээ. Аймгийн хэмжээнд нийт 60 гаруй км хатуу хучилттай авто зам байдаг бөгөөд энэхүү тоног төхөөрөмжөөр орон нутгийн замын засвар арчлалтын ажлыг технологийн дагуу сайн хийж гүйцэтгэхээ тус газрын дарга Ц.Сэргэлэн хэлсэн үгэндээ онцолж байсан юм. 2017-2020 онд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр байгуулах, Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, Өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв байгуулах, “Спорт цогцолбор”-ын барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ашиглалтад оруулах, Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, “Дархан Шарын” гол чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох, Мал түүхий эдийн төвлөрсөн зах байгуулах зэрэг олон томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%