Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Г.ЭРДЭНЭБАТ: МАЛЫН ӨВС ТЭЖЭЭЛ ХОМС ЭНЭ ЦАГ ҮЕД МУЗН-ИЙН ХАНДИВ ЦАГ ҮЕЭ ОЛСОН ТУСЛАМЖ ЮМ

2017-04-10

       Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч н.Энхжин, тус нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах салбарын дарга Нелсон Кастано зэрэг албаны төлөөллүүд манай аймагт өнөөдөр /2017.04.10/ ажиллалаа. 
Тэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Эрдэнэбат , ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нартай албан уулзалт хийж, ирсэн ажлынхаа зорилгыг танилцуулав.
МУЗН өнгөрсөн оны 12 сараас эхлэн Олон Улсын Улаан Загалмайтай хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн үнэлгээ мэдээлэл дээр тулгуурлан малчдад туслах ажлыг зохион байгуулж байна. 
Үүний хүрээнд өвөлжилт хүндэрсэн 11 аймгийн зорилтод бүлгийн 3740 малчин өрхөд бэлэн мөнгөний болон эд материалын тусламж олгохоор зорьж байгаа бөгөөд одоогийн байдлаар 8 аймгийн 1740 өрхөд хүнс болон бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.
Уг хандивын хөтөлбөрт Дархан-Уул аймгийн 140 малчин өрх хамрагдах юм.
Мөн Ан амьтныг хамгаалах нийгэмлэгтэй хамтран мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг иж бүрдэл “Малын багц”, эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг, хадлан тариаланд хэрэглэх цахилгаан хадуур зэргийг малчдад олгоно гэв.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд  Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Эрдэнэбат: -Өнгөрсөн өвөл манай аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ-аас мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор “1000 төгрөг” хандивын аяныг өрнүүлсэн. Уг аянд Дархан-Уул аймгийн нийт 155 төрийн болон хувийн хэвшлийн ААНБ, иргэд оролцож хандив өгсөн бөгөөд мөнгөн болон эд материалын нийт 20 сая гаруй төгрөгийн хандивыг малчин өрхүүдэд хүргэсэн хэмээн онцлоод малчдын хурааж нөөцөлсөн өвс тэжээл дуусаж, малын тэжээл хомс энэ цаг үед МУЗН-ээс хандив үзүүлж буй нь цаг үеэ олсон тусламж юм хэмээн талархал илэрхийллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%