Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​АЯНЫ НЭЭЛТ 3 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМД БОЛЛОО

2017-04-06

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас  зохион байгуулж байгаа “Эрүүл мэндээ хамгаалах аян”-ны нээлт дүүргийн 3 дугаар хорооны Иргэний танхимд боллоо. 
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир албаны бусад хүмүүс оролцлоо.
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тус аяныг нээж аяны зорилго, аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм. 
Өнөөдөр дүүргийн 1-6 дугаар хорооны иргэдэд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Этүгэн АУДС, Бүх дэлхийн хүүхдийн сан ТББ, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран сургалт мэдээлэл өгч, Үзлэг, оношилогоо /Лабораториор элэгний В, С вирус, БЗХӨ, ЭХО, ЭКГ, цусан дахь сахар, холестерин тодорхойлох/, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа болж байна. 

Дэлхийн Эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан дүүргийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар иргэдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилготой энэхүү аян нь энэ сарын 27-ны өдөр хүртэл бүх хороодод үргэлжлэх юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%