Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ПРОКУРОРУУДТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙВ

2017-04-04

     Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар өнөөдөр /2017.04.04/ аймгийн Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн ярилцлага өрнүүллээ. 
Уулзалтын эхэнд аймгийн Прокурорын газраас 2016 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийсэн ажлын тайлан мэдээллийг тавьсан юм. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудаас 2016 онд нийт 2157 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар буурчээ. 
Тус байгууллага нь олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлогыг баримталж ажиллах бөгөөд үүний хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, мөн сургалт сурталчилгааны ажлыг шат шатны төрийн байгууллагуудад явуулж байна хэмээн Дархан-Уул аймгийн прокурорын газрын Хууль цаазын итгэмжит  зөвлөх, хуульч Ц.Мөнхбат  мэдээлэв. 
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Прокурорын  байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага” хэмээн Прокурорын тухай хуульд заасан байдаг. Мөн тус байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах үүргийнхээ дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Тиймээс тус байгууллагаас орон нутгийн удирдлагуудад тавьж буй санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой хэмжээгээр дэмжих болно гэв. 
Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат: Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого нь нийгмийн салбарт бүрт, тэр дундаа хүүхэд багачууд, оюутан залуус, ахмадууд, эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжил, төлөвшилд чиглэгдсэн байдаг. Тухайлбал Хүүхэд хөгжлийн ордон, Залуучуудын хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно. Энэ бүхэн эргээд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг онцлов.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%