Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дарханд “Хог хаягдлыг дахин боловсруулж ногоон эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжинэ

2017-04-04

        Аймгийн Удирдах ажилтан, Сум агентлагийн дарга нарын зөвлөгөөнд Хог хаягдлыг дахин боловсруулах төслийн танилцуулгыг “Сектех групп”-ийн ерөнхийлөгч Л.Бат-Өлзий мэдээлэл хийлээ. Монгол улсад анх удаа тэр дундаа Дархан-Уул аймагт хог хаягдлаас агаар, ус, хөрсөнд үүсч байгаа сөрөг нөлөөллийг эрс бууруулах ач холбогдолтой “Хог хаягдлыг дахин боловсруулж ногоон эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.

             Тус төслийн судалгааны ажил 2015 оноос эхэлсэн бөгөөд 20 сая долларын өртөгөөр 2 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орох ажээ. Энэхүү төслийг “Сектех” групп, НҮБ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах “UNEP” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж эхний ээлжид 40 иргэнийг ажлын байраар хангах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%