Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААНААР 6 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2017-03-31

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит зургаадугаар хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 31-ны өдөр  Хурлын даргын өрөөнд боллоо.  

Энэ удаагийн хуралдаанаар дараах 6 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршил тогтоох тухай, дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай, дүүргийн 2016 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүн, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, Нийслэл дүүргийн төсвөөр 2017 онд хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлын мэдээлэл, Шагналд уламжлах тухай, Шагнах тухай асуудлуудыг холбогдох хэлтэс албадын дарга нар танилцуулсан юм. 
Дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах нийт 1776 байршлыг баталлаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%