Дархан сумын хэмжээнд 800 гаруй өрхийн 70 гаруй мянган толгой мал хаваржиж байна. Хэдийгээр цаг наашлан хаврын сар гарсан ч мөстөж хатуурсан цас хайлаагүй хэвээр байна. Өвсний үзүүр цухуйж амжаагүй хоёр улирлын заагт мал хэдийн төллөж эхлэсэн.
Эх болон төл мал ядарч сульддаг энэ үед НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хонин толгойд шилжүүлсэнээр 200 аас доош толгой малтай, өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 34 малчин өрхөд хорголжин тэжээл олголоо. Дээрх өрхүүдэд сар шинийн баярын өмнөхөн 240 мянган төгрөгийн тусламжийг дансаар шилжүүлэн олгосон бол харин энэ сарын эхэнд малын долооц, тэжээл, амин дэм, сүү орлуулах төлийн сүү зэрэг малд хэрэгтэй 10 нэр төрлийн бүтээгдэхүүн бүхий багцыг өгсөн юм.
Малчдад хүргүүлж буй тусламжийг эздэд нь олгох ажлыг Дархан сумын ЗДТГ, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгууллаа.