Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛОВ

2017-03-28

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын санаачлан хэрэгжүүлж байгаа "Залуу малчдаа дэмжих аян" нь өнөөдөр /2017.03.27/ Дархан-Уул аймагт буюу 18 дахь аймагтаа үргэлжиллээ. Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран “Төрийн албан хаагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт лекц, уулзалт ярилцлагыг зохион байгуулав.
 

Уг арга хэмжээнд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багуудын ИНХ-ын дарга нар, ажлын албаны ажилчид  оролцов.
 УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр ажиллдаг бөгөөд үүнийхээ дагуу холбооныхоо салбар зөвлөлийг Дархан-Уул аймагт байгуулж, малчид уяачдын анхдугаар зөвлөгөөн хийсэн байна. Түүний эхлүүлсэн “Залуу малчдаа дэмжих аян”-ы үндсэн зорилго нь малчин залуусаа дэмжихэд оршиж байна.

Уг зорилгын хүрээнд 21 аймгийн 21 залуу малчинд тавин эм төлөг хандивлаж, буянт сүргээ арвижуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Дархан-Уул аймгаас нэг малчин өрхийг  сонгож 50 эм төлөг бэлэглэх юм. Залуу малчдаа дэмжих аяныг Монгол поп опера Увертюра хамтлаг “Монгол минь” тоглолтоороо дэмжин хамтран ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%