Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан тэмцээн болов

2017-03-17

Дархан-Уул аймаг дахь “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд”-ын дунд Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 100 буудал даам, Шатарын тэмцээн зохион байгуулав.
Тэмцээнд аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Анхан шатны шүүх, Онцгой Байдлын газар, Зэвсэгт хүчний 322, 330 дугаар анги, Хорих 435 дугаар анги, Шүүхийн Шинжилгээний алба, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг 10 байгууллагын албан хаагчид оролцлоо. 100 буудалт даамын эрэгтэй төрөлд Зэвсэгт Хүчний 330-р ангийн дэд ахлагч Ч.Равнайсүрэн, эмэгтэй төрөлд тус ангийн Ц.Сэргээ нар түрүүлсэн энэ төрөлд Зэвсэгт Хүчний 330 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байр эзэлж Онцгой Байдлын газар, Цагдаагийн газрын баг тамирчид удааллаа.
Шатарын эрэгтэй төрөлд аймгийн Прокурорын газрын Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат, эмэгтэйд ЗХ-ий 330 дугаар ангийн Ц.Сэргээ нар түрүүлж багийн нийлбэр дүнгээр Цагдаагийн Газар, Зэвсэгт Хүчний 330 дугаар анги, Хорих 435 дугаар ангийн баг тамирчид эхний гурван байранд шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал гардлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%