Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сум 2017 оны төсвөө тодотгов

2017-03-10

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн ээлжит гуравдугаар хуралдаан 2017.03.10-ны өдөр боллоо. Хуралдаанд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, ахлах мэргэжилтэн С.Батхишиг, Багийн ИНХ-ын дарга нар оролцсон байна. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням нээж хэлсэн үгэндээ : “ Сумын ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж үр ашигтай ажиллах төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачлага, оролцоог нэмэгдүүлж тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт гэв. Түүнчлэн Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасны дагуу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдсэнээр орон нутгийн төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал бий болж уг хуулийн 34 дүгээр зүйлийн 2-д зааснаар сумын Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, ИТХ-д өргөн мэдүүлсэн ба орон нутгийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх шаардлага гарсан тул 2017 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болсон. Дархан сумын 2017 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно” гэв. Хуралдааанаар Дархан сумын 2017 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай сумын Засаг дарга Б.Азжаргал илтгэл тавив. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн журам”-ын хэрэгжилтийг хангуулах тухай, 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх, ИТХ-ын 2 дугаар хуралдаанаас гарсан, шүүмжлэлийн мөрөөр хийсэн ажлын мэдээллийг танилцуулсан байна. Төлөөлөгчдийн асуултад сумын Засаг дарга, ЗДТГ-ын удирдлагууд холбогдох мэдээллүүдийг өгсөн юм. Хуралдаанаар 2017 оны сумын тодотгосон төсвийн орлогыг 2240,2 сая, зарлагыг 1673,1 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх төвлөрүүлэлт 567,1 сая, Орон нутгийн хөгжлийн санг 3973,3 сая ,улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 24536,4 сая төгрөгөөр тус тус баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%