Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 75 ХҮН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2017-02-24

Монгол улсын Ерөнхийлөгчийн 28 дугаар зарлигийн дагуу  Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 75 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр /2017.02.24/ шагналаа.
Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлэн, баяр хүргэсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордуулсан юм.
Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид,  аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 11, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 45, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18 хүн тус тус энгэрээ мялаажээ.
Мөн Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний Ерөнхий инженер Гомбожавын Туяахүү “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдгээр шагнуулж, Монгол улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гарджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%