Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

2017-02-22

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн алба жил бүр сумдын ИТХ-ын ажилтай танилцаж,  тэргүүний “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулдаг уламжлалтай. 
Үүний дагуу Хонгор, Орхон, Шарын гол, Дархан ИТХ-ын  авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.  
Шарын гол сумын ИТХ
Шарын гол сумын ИТХ нь 2016 онд ИТХ-ын Хуралдааныг нийт 5 удаа зарлан хуралдуулж, 10 тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 22 удаа хуралдаж, 57 тогтоол шийдвэрийг батлан, хэрэгжилтийг нь хангуулан ажиллажээ. 
Мөн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ 4 хуралдаж, Шарын гол сумын ААНБ-уудын камержуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ сайжруулах ажлыг зохион байгуулж, Хууль сурталчлах сарын аяныг өргөн хүрээнд явуулжээ.
Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнд давхардсан тоогоор 30 гаруй иргэн  санал хүсэлтээ илэрхийлсэн байна. 
Хонгор сумын ИТХ
Хонгор сумын ИТХ нь 2016 онд ИТХ-ын Хуралдааныг 8 удаа зарлан хуралдуулж, 8 тогтоол баталжээ. Харин сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 13 удаа хуралдаж, сум орон нутагт хэрэгжүүлэх 84 тогтоолыг баталж, хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна. 
Хонгор сумын дэргэдэх Иргэний танхим нь цаг үеийн тулгамдсан асуудлаар 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 гаруй иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээс гаргасан саналыг холбогдох албаны удирдлагуудад уламжлан шийдвэрлүүлжээ.
Орхон сумын ИТХ
Сумын ИТХ нь 2016 онд үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох Хуралдааныг 4 удаа товлон хуралдуулж, сумын хөгжлийн бодлогын бичиг баримт болох 2015-2025 онд баримтлах Хөгжлийн хөтөлбөр, 2016 оны төсвийн тодотгол болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг баталж ажиллажээ.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд 18 удаа хуралдаж, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх болон цаг үеийн нэн шаардлагатай 63 тогтоол баталжээ. 
Орхон сумын хувьд гэмт хэргийн зөрчил багасч, ГХУСАЗСЗ, Засаг дарга, Цагдаагийн хэсэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн тухай мэдээллийг ажлын хэсгийнхэнд өглөө. 
Дархан сумын ИТХ
Дархан сумын ИТХ нь 3 удаа ИТХ-ын Хуралдаан товлон хуралдуулж, 27 тогтоол баталж, харин сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 22 удаа хуралдаж, 65 тогтоолыг батлан хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна. 
Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2016 онд 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 600 орчим иргэдийн саналыг авч, холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлан, шийдвэрлүүлжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%