Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх хууль эрх зүй, өргөдөл гомдлын хорооноос шалгалт хийв

2017-02-20

Дархан сумын ИТХ 31 Төлөөлөгчидтэй. Төлөөлөгчид 5 хороонд харъяалагдаж хариуцсан ажлынхаа талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан, хэрэгжүүлж сум, багийн Засаг дарга нарын  төлөвлөгөөнд тусгуулан, түүнд хяналт тавьж ажилладаг. Хууль эрх зүй , өргөдөл гомдлын хорооноос 2017.02.16 ны өдөр Дархан сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтын талаар үзлэг шалгалтыг хийв. Тэд 2015 онд ашиглалтад орсон нийтийн тээврийн авто зосоолыг сонгон авчээ. Төсвийн хөрөнгийг зарлагдахгүйгээр хотын бүтээн байгуулалтад аж ахуй нэгжүүд сэтгэл зүрхээ зориулсан сайн жишээний нэг. Худалдаа хөгжлийн банк 25 жилийн ойгоо угтаж нийтийн тээвэр болон хотын өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахуйц автобусны буудлыг байгуулж ашиглалтад оруулж байгуулж үлгэр дуурайлал үзүүлсэн юм. Сүүдрэвч, сандал бүхий нэг автобусны буудлыг 2.7 сая төгрөг буюу нийт 27 сая төгрөгөөр байгуулжээ. Гэвч дээрх 10 буудлаас өнөөдрийн байдлаар хоёрхон буудал хэвийн буюу үлдсэн 8 буудлыг эвдэж сүйтгэжээ.



Шил нь хагархай , цахилгааны утсыг нь таслачихсан, элдэв төрлийн зарлалаар дүүрч сарзайсан төмөр болсон дүр зураг иргэдийн нүдэнд дасал болох шиг. Бүтээн байгуулалтын ажлыг хөрөнгө зарлагдаж хийсэн ч цашид эзэнтэй болгож арчлалт хамгаалалт хийх , нөгөөтэйгүүр хотын иргэдийн ухамсар доройтсныг илтгэн харуулж байна. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид цаашид орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтуудыг шалгаж холбогдох байгууллагуудад ажлын хэсгийн дүгнэлт гаргаж өмчийг хариуцах эзэнтэй болгох талд анхааарч ажиллана.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%