Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ажлын уялдаа холбоог сайжруулж , иргэн төвтэй ажиллах зорилтыг дэвшүүлэв

2017-02-15

Дархан сумын багийн ИНХ-ын дарга нарын зөвлөлгөөн 2017.02.14 ны өдөр сумын хуралдааны танхимд боллоо. Энэ сарын 4-ны өдөр хуралдсан багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаанаар багийн ИНХ-ын дарга нар шинээр сонгогдсон. Хуучин багийн ИНХ-ын дарга нараас улиран сонгогдсон 6 үлдсэн 12 багуудын ИНХ-ын дарга нар шинэчлэгдсэн байна. Зөвлөлгөөний үеэр дөрвөн жилийн хугацаанд багийн Засаг даргатайгаа нэг баг болж, багийн ажил амьдралын асуудлыг чиглүүлж ажиллахаар иргэдийнхээ итгэл найдварыг хүлээн сонгогдсон багийн ИНХ-ын дарга нарт амжилт хүслээ. Багийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгчид бол ИНХ-ны дарга нар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад иргэдээ төлөөлөн суугаа манлайлагчид. Багийн удирдлага та бүхэн зөвхөн дээд газрын амыг харж, түүний дохиогоор ажилладаг механик гүйцэтгэгчийн байр сууринаас биш харин бие дааж, сэтгэж, шийдэж, бодож төлөвлөж хийж бүтээх хүмүүс гэдгийг сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням онцлон хэллээ. Зөвлөлгөөний үеэр багийн ИНХ-ын дарга нарын тамгийг гардуулан өгсөн юм. Ирэх дөрвөн жилд ажлын уялдаа холбоог сайжруулж,иргэн төвтэй ажиллах зорилтыг дэвшүүлж,ажил хэрэгчээр хамтран ажиллахаар болов .



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%