Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ХК “МАЛЧДАД ТУСЛАХ 1000 ТӨГРӨГИЙН АЯН”-Д НЭГДЭВ

2017-02-14

Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д өнөөдөр /2017.02.14/ “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хамт олон нэгдэн  600.000 төгрөгийн хандив өргөлөө. 
Тус байгууллага нь 430 гаруй ажилтантай бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд олон томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний хүрээнд малчдад туслах тус аянд нэгдэж байгаа юм. 
  Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан өрнүүлж байгаа “Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 110 байгууллагын 10 мянга шахам ажилчин, албан хаагч, иргэд нэгдээд байна. 
Аяны хүрээнд цугласан хандив, эд материалыг  таваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг болон хүн бүл цөөтэй малчдад хүргэхээр төлөвлөж байгаа юм. 
Энэ үеэр ДСЦТС ХК-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Б.Ундрал:  “Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн, Монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн дэм болж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг аймгийнхаа нийт ард түмэндээ уриалж байна”гэсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%