Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫГ ДЭМЖИВ

2017-02-13

Дархан-Уул аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас олон нийтэд хүргэж, анхааруулсаар байгаа. 
Тиймээс аймгийн ИТХ-аас санаачлан малчдад туслах аяныг өрнүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 120 гаруй ААНБ, иргэн нэгдэн хандив өгөөд байна. 
Тухайлбал өнөөдөр /2017.02.13/ Дархан сумын ЗДТГ-ын хамт олон мөнгөн дэмжлэг болон 540 мянган төгрөгийн өртөг бүхий лаа, шүдэнз, нэмнээ, авто машины шатахуун хандивлалаа. 
Мөн Дархан сумын 10 дугаар баг, дулааны шугам хоолойн холболтын “Бэрц Инженеринг” ХХК тус бүр мөнгөн дэмжлэгийг малчдад зориулан хандивлалаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Эдгээр цугларсан хандивыг 2017 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх юм. 
Учир нь энэ үеэр өвлийн идэр хүйтнийг дөнгөж давсан малчид маань хаврын хахирган үетэй золгодог. “Дэм дэмэндээ...” хэмээх монгол түмний  эрхэм сургаалийг санаж, Дархан-Уул аймгийн ард иргэд, ААНБайгууллага, хамт олныг малчдад туслах “1000 төгрөг” аянд нэгдэхийг уриалж байна” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%