Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР СОНГУУЛИЙН ХЭСГИЙН НУТАГ ДЭВСГЭР, ТӨВИЙГ ЗАРЛАЛАА

2017-02-10

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ удирдаж Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат  нар оролцлоо.

Хурлаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай” асуудлыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж танилцуулсаныг Тэргүүлэгчид дэмжиж баталлаа.  
Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд зарлан мэдээлж, иргэд сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулахыг Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хороодын Засаг дарга нарт тус тус даалгалаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийтдээ 47 хэсгийн хороо байгуулагдсан юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%