Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ К.ЭНХЧУЛУУН НЭГДЭВ

2017-02-07

Дархан-Уул аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж  мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас малчдад туслах “1000 төгрөг” аяныг санаачлан өрнүүлээд байна.

            Энэхүү аянд одоогийн байдлаар    төрийн болон хувийн хэвшлийн нийт 92 ААНБ, иргэн нэгдсэн бөгөөд өнөөдөр /2017.02.07/ аймгийн ИТХ-ын Төлөөлөгч К.Энхчулуулн нэгдэж, хандив өглөө.

            Аяны хүрээнд цугласан нийт хандив, эд материалыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх бөгөөд Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%