Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын багуудын ИНХ-ын Анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөв

2017-02-06

Дархан сумын 18 багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан өнгөрөгч амралтын өдөр сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж өндөрлөв. Анхдугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Бямба гарагийн 10.00 цагт нэгэн зэрэг эхлүүлж, мөн өдрийн 16.00 цагт санал хураалт дууссан. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу хуралдааныг зохион байгуулсан ба хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гараагүй байна. Багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар ирэх 4 жилийн хугацаанд тухайн багийг удирдан чиглүүлэх ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгож багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Сумын хэмжээнд 18 багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Багийн Засаг даргад 142 иргэн нэр дэвшсэн байна. Тус сонгуульд 6941 сонгогч саналаа өгч, иргэдийн идэвхи оролцоо өндөр байв. Дунджаар нэг багт 400 орчим иргэн саналаа өгч ИНХ-ын дарга,Тэргүүлэгч, Багийн Засаг даргаа сонгох үйл хэрэгт идэвхтэй оролцлоо. Дашрамд дурьдахад: Дархан сумын 8 дугаар багт 751 сонгогч саналаа өгчээ. Дархан сумын багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигдэж, олонхийн санал авсан буюу 50-иас дээш санал авсан Засаг дарга нарыг хуулийн хүрээнд батламжлуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%