Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН 11 ДҮГЭЭР БАГИЙН ИНХ-ЫН БОЛОН “ШИНЭ НӨР ИХ ХХК”-ИЙН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭВ

2017-02-06

Дархан-Уул аймгийн сумдын алслагдсан багуудын малчдад туслах “1000 төгрөг” аянд төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд нэгдэж, хандив өгсөөр байна. Тухайлбал барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг “Шинэ-Нөр их” ХХК-ийн хамт олон “1000 төгрөг” аянд нэгдэж, мөнгөн дэмжлэг хандивлалаа.

            Мөн Дархан сумын 11 дүгээр багийн ИНХ-ын дарга болон Тэргүүлэгчид мөнгөн дэмжлэгийг өнөөдөр /2017.02.06/ аймгийн ИТХ-д хүлээлгэн өгсөн юм.

            Аяны хүрээнд цугласан нийт хандив, эд материалыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх бөгөөд Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%