Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын Засаг дарга өөр сумын нутагт өвөлжиж байгаа малчдаа тойрлоо

2017-02-06

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын ахалсан ажлын хэсэг сумынхаа малчдын өвөлжилттэй танилцах ажлаа үргэлжлүүллээ.
Тэрээр Орхон сумын “Ноёнхонгор”, “Хүйтний гол”-д өвөлжиж байгаа сумынхаа 30 гаруй өрхөөр орлоо. Тухайн нутагт цас их орж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг малчид хэллээ. Цаг хүндхэн үед мал, малчин хоёрт нэн шаардлагатай байгаа төлийн элгэвч нэмнээ, хивэг тэжээл, ахуйн хэрэглээний зүйлсээс гадна УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн илгээсэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх өрхийн эмийн сан болон "Улаанбаатар" гурилыг тусламж болгож өгсөнд малчид талархалтай байна. Малын элгэвч нэмнээ, хивэг тэжээл, ахуйн хэрэглээний зүйлсээс гадна УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн малчдад хүргүүлсэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх өрхийн эмийн сан болон "Улаанбаатар" гурилыг тусламж болгон өгсөнд малчид талархан хүлээж авав. Малчдад эдгээр тусламжийг хүргэснээс гадна тулгамдсан асуудлыг нь сонсож хүн эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүллээ.
Түүнчлэн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, орон нутгийн удирдах албан тушаалтнууд болон бусад шаардлагатай байгууллагуудын утасны жагсаалтыг ч өглөө. Тус сумын Засаг дарга Б.Азжаргал: “Аймгийн нийт газар нутаг битүү цастай байгаа ч хамгийн их цас орж зузаарсан газар нь “Ноёнхонгор”, “Хүйтний гол”-ын орчим юм. Өнгөрсөн зун намар хур бороо элбэг газрын гарц сайн байснаас малчид маань хүрэлцээтэй өвс тэжээл бэлтгэж авснаар малын хорогдолгүй өвлийг давж байгаад сэтгэл хангалуун байна. Манай сум аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу малчдаараа тойрч өвөлжилттэй нь танилцах ажлаа ирэх долоо хоногоос дахин үргэлжлүүлнэ” гэлээ. Тус сумын Засаг даргын ахалсан ажлын хэсэг үүний өмнө сумынхаа төвөөс зайдуу өвөлжиж байгаа 20 гаруй малчдын сууриар орж өвөлжилтийн байдалтай нь танилцсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%