Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН МӨНХИЙН ҮСЭГ ХХК, ШҮТЭН-УУЛ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД ХАНДИВ ӨГӨВ

2017-02-03

Хэдийгээр мал сүрэг нь хувийн өмч боловч Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. 

            Манай улсын стратегийн салбар болох мал сүргийг цаг агаарын болзошгүй эрсдэлээс хамгаалж, Дархан-Уул аймгийн малчдад туслах зорилгоор аймгийн ИТХ-аас хандивын аяныг өрнүүлж байгаа билээ. 

            Энэхүү аянд одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 81 ААНБ, иргэд нэгдсэн байна.   Тэгвэл өнөөдөр /2017.02.03/ Үндэсний үйлдвэрлэгч болох  Шүтэн-Уул ХХК, Дархан Мөнхийн үсэг ХХК-ийн хамт олон нэгдэж, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнүүдийг хандивласан юм. 

            Тухайлбал Шүтэн-Уул ХХК-иас 1 сая гауй төгрөгийн өртөг бүхий өвлийн хувцас, даавуун цамц, хүрэм,  куртик, Хөвөнтэй болон брезинтэн бээлий, Дархан Мөнхий үсэг ХХК-ийн хамт олон мөнгөн дэмжлэг болон шинэ үеийн уран зохиолын  номын дээжис, календарь, мөн эсгий гутал зэргийг хандивласан байна. 

  Энэхүү аянд нэгдэж, хандив өгсөн бүх ААНБ, иргэдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэйгээр зарлан алдаршуулж, үүгээр дамжуулан нийт Дарханчуудыг малчдад туслахыг уриалж байгаа юм. 

            Уг аяны хүрээнд Аяны хүрээнд цугласан нийт хандив, эд материалыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх бөгөөд Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%