Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2017.01.25 ны өдөр болов. Хуралдаанд ирвэл зохих 7 Тэргүүлэгчдээс 6 буюу 86 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Ээлжит хуралдаанаар Дархан сумын багуудын ИНХ-ын анхдугаар хуралдааныг зарлах тухай асуудлыг сумын Засаг дарга Б.Азжаргал танилцуулав. Хуралдаанаас Дархан сумын багуудын ИНХ-ын Анхдугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Бямба гарагийн 10.00 цагт нэгэн зэрэг эхлүүлж, санал хураалтыг 16.00 цагт дуусгасан байхаар шийдвэрлэсэн байна.