Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХ-ынТөлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарын өргөтгөсөн зөвлөлгөөн болов

2017-01-19

Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас Төлөөлөгчид,багийн ИНХ-ын дарга нарыг мэдээ мэдээллээр хангаж, арга зүйн зөвлөгөөг өгч ажилладаг. Сар бүр зөвлөлгөөн зохион байгуулж хэвшсэн байна. Сумын ИТХ-ын Төлөөлөгчид,багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөнийг сумын хуралдааны танхимд 2017.01.18-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөлгөөнөөр аймгийн Газрын харилцаа барилга барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбаяр болон мэргэжилтэнүүд дараах асуудлаар мэдээлэл хийлээ.Үүнд : Аймгийн ГХБХБГ-аас 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, “Хаягжуулалтын тухай” хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын талаар танилцуулав. Өнгөрсөн онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Хаягийн мэдээллийн систем байгуулах хаягийн зургийн төслийг боловсруулжээ. Хаягийн зургийн төслийг “Геокад” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Зөвлөлгөөний үеэр Дархан сумын зэргэлдээх сумдын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ширээ нурууны нутаг дэвсгэрийн харъяаллын асуудал зэргийг хөндөн ярисан байна . Газрын албанаас хийсэн мэдээлэлүүдтэй холбогдуулан зөвлөлгөөнд оролцогсод асуулт хариулт өрнүүлж, харилцан санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%