Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Нөөцийн өвсийг хямд үнээр худалдаалж эхэллээ

2017-01-09

Мал аж ахуйн өвөлжилтийн байдал, аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц, нөөцөд хадгалагдаж буй өвсний зарцуулалтийн талаар 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдөр аймгийн Үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга Т.Ганболд тэргүүтэй ажлын комисс хуралдсан байна. Хурлаар аюулгүйн нөөцөд 2 жил хадгалагдаж буй 100 тн өвсийг малчид, мал бүхий иргэдэд тодорхой үнээр борлуулахаар болжээ. Өнөөдрийн зах зээлийн үнэ шинэ 1 боодол өвс 6000-8000 төгрөг байхад, хуучин өнжсөн өвсөө 1 боодлыг 3500 төгрөгөөр борлуулах юм байна. Өнөөдөр /2017.1.7/ аймгийн Үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга Т.Ганболд аюулгүйн нөөцөд байгаа өнжсөн өвсөө сумдуудад хувиарлалаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны мал тооллогын дүнгээр 323680 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 35317 толгой, малаар буюу 12.2 хувиар өсчээ. Нийт тоологдсон малын 319.4 мянган толгой буюу 98.7 хувийг амины мал эзлэж байна.  Улсын хэмжээгээр 61542.0 мян толгой мал тоологдсоноос 0.5 хувийг Дархан-Уул аймаг эзэлж байна. Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 21.4 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа. Үүнээс өнжсөн 100 тн өвсийг 3500 төгрөгөөр борлуулахаар боллоо. Дархан суманд 20 тн буюу 1000 боодол өвсийг 01 дүгээр сарын 7,8,9-ний өдрүүдэд, хонгор суманд 32 тн буюу 1600 боодол өвсийг 01 дүгээр сарын 7,8,9-ний өдрүүдэд, Шарын гол суманд 20 тн буюу 1000 боодол өвсийг 01 дүгээр сарын 10,11,12-ний өдрүүдэд, Орхон суманд 20 тн буюу 1000 боодол өвсийг 01 дүгээр сарын 10,11,12-ний өдрүүдэд багтаан сумдуудад хувиарлан борлуулах ажээ. Борлуулсан өвсний төлбөрийг Да хөдөө аж ахуйн газар Төрийн сан банк 190019401 тоот дансанд төвлөрүүлж, 2017-2018 оны өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр болсон юм. Цаашид өвс, тэжээлийн агуулах саравчыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм. тиймээс Улсын нөөцийн салбарын эзэмшлийн газраас тодорхой хэсэг газарт аймаг, сумдын өвс, тэжээлийн нөөцийг хадгалах агуулах, саравч барих газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Шадар сайд болон Онцгой байдлын ерөнхий газарт тус тус албан бичгийг хүргүүлж асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%