МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ,
Та бүхэндээ Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.
Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид бид хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэдийн эрх ашиг, орон нутгийн хөгжлийн төлөө аймгийн Хурал, Засаг даргатай бодлого үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна.
Бид иргэдийнхээ бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоонд тулгуурлан, орон нутгийн хөгжлийг түргэтгэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд сум, багийн удирдлагуудаа чиглүүлэн манлайлж ажиллана.
Саяхан хуралдсан сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаас 2017 оныг Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах жил болгон зарласан бөгөөд иргэдийн эрх ашиг, орон нутгийн хөгжлийн төлөө сумын Хурал, Засаг даргаас гаргах аливаа шийдвэрийн төслийг иргэдээрээ хэлэлцүүлж, шийдвэртээ тусган ажиллах болно.
Шинэ 2017 он Дарханчуудын минь амьдрал, ажил үйлст баяр баясгалан, аз хийморь, амжилт бүтээл бүхнийг авчрах болтугай.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН
ИТХ-ЫН ДАРГА Ж.БАЛЖИННЯМ