Дархан-Уул аймгийн 19 мянга гаруй хүүхэд багачуудаас эрдэм мэдлэг, оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 2016 оны аймгийн “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол болов. Уг ёслолд аймгийн Засаг дарга бөгөөд “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн С.Насанбат оролцож авъяаслаг багачуудад шагнал гардууллаа. Улиран одож буй 2016 онд Дархан сумын 19 дүгээр сургуулийн сурагч Ё.Эрдэмдалай, Дөрөвдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Т.Солонго, “Од цогцолбор” сургуулийн есдүгээр ангийн сурагч Э.Марал, Шарын гол сумын Хоёрдугаар сургуулийн 12г ангийн сурагч Б.Будсүрэн, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Галмандах, Э.Гэрэлмаа, Г.Хүслэн, 15 дугаар сургуулийн 11 дүгээр анги Э.Лхагвадулам, 12 дугаар анги Ч.Халиунаа, “Жигүүр цогцолбор” сургуулийн 12-р ангийн сурагч О.Сүлдхүү нар “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарав.
Шилдэг тэргүүний хүүхэд багачуудын дунд Дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээний мөнгөн медальт, Улсын физикийн олимпиад, математикийн түргэн бодолтын олимпиадын аварга, Олон улсын чөлөөт бөхийн тэмцээний аварга, Монгол Улсын хамгийн хурдан гүйгч, “Шинэ имиж” уралдааны шилдэг загвар өмсөгч, Монгол Улсын спорт бүжгийн формейшн төрлийн долоон удаагийн аварга зэрэг шилдэг тэргүүний хүүхдүүд багтжээ. Энэ үеэр 2016 оны "Шилдэг хүүхэд харах үйлчилгээний төв”-өөр Хонгор сумын "Ивээл”, "Нарны цацраг” төвүүд шалгарч өргөмжлөлөөр шагнууллаа.