Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​МАНЖУУРТ ЧИНГЭЛТЭЙН ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ САЛБАРТАЙ БОЛНО

2016-12-27

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Төлөөлөгч Х.Алтаншагай, Ш.Батсүрэн нар болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга, ИТХ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтны бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Го Цзиньминий урилгаар Манжуур хотноо ажлын айлчлал хийлээ. 

Айлчлалын үеэр хоёр талын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Түүний хүрээнд бодитоор хэрэгжих нэг ажил нь 2017 оны долоодугаар сард Манжуур хотод зохион байгуулагдах Монгол, Орос, Хятад гурван улсын үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг оролцуулах, улмаар Манжуур хотод Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг байнга борлуулах салбар нээх талаар харилцан тохиролцсон нь ихээхэн үр дүнтэй байлаа.
 
Мөн Чингэлтэй дүүргийн гэр хорооллын ногоон байгууламжийг сайжруулах, хот тохижилт, бүтээн байгуулалт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болов. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох, оюутан сурагчдыг харилцан солилцож сургах боломжийн талаар ч нээлттэй ярилцсан юм. 

Хурлын төлөөлөгчид мөн үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын форум хэлэлцүүлэгт оролцов. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдэд дүүргийнхээ ИТХ, түүний Төлөөлөгчид, 170 гаруй мянган иргэдийнхээ өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн, гурван улсын хамтын ажиллагааны шинэ идэвхжилд амжилт хүссэн юм. 










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%