Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох "А3 сертификат”-ын сургалт боллоо

2016-12-22

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох "А3 сертификат"-ын сургалтыг энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэдзохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх хүрээндтус сургалтыг явуулж буйг холбогдох албаныхан мэдээллэв. Энэхүү заалтанд Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсвэл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна хэмээсэн байдаг байна.

Сургалтанд аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч, төрийн захиргааны албан хаагчид, иргэд, ААНБ-ын төлөөллийн нийт 50 гаруй хүн хамрагдаж байна. Эдгээр сургалтанд хамрагдагсад дээрх хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдлэгтэй болж"А3 сертификат"-г гардаж байгаа юм. Ингэснээртөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж ил тод байдлыг бий болгох чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%