Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 2016 оны Эрчим хүчний салбарын шилдэг байгууллагаар шалгарлаа

2016-12-20

Монгол улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөж бодлогын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бүхний түүчээ болж “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК өнгөрч буй 2016 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 7,2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

            “ДСЦТС” ХК эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага , арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын систем зэргийг цогцоор нь шийдсэн юм.

            Мөн 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур сумдад нийт 16600 гаруй ухаалаг тоолуурыг суурилуулсан. Түүнчлэн өөрийн хөрөнгөөр өнгөрсөн онд 35/10(6)кВ-ын 2 дэд станц шинээр барьж,нэг дэд станцыг шинэчилж, 35 кВ-ын 34 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ-ын 116 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэвшилтэт технологиор барьж байгуулан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байна. Ийнхүү 2016 онд техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж, алдагдал бууруулах чиглэлд бодитой ажил хийснийг үнэлэн, Эрчим хүчний яам “2016 оны эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн шилдэг байгууллага”-аар шалгаруулжээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%