Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2016-12-09

Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан байгууллага хамт олны дунд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэж архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэний улмаас иргэд осолд орох, осгох, хөлдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч болзошгүй байгаатай холбогдуулан байгууллагынхаа хүрээнд шинэ жилийн баярыг зохион байгуулах комиссыг байгуулж харъяа байгууллага, нийт ажилчин, алба хаагчдынхаа дунд шинэ жилийн баярыг дэг журамтай тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1.Шинэ жилийн баяраар архи, согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэхээр зохион байгуулах, бусдаас архи уухыг шаардах, бусдад шахахгүй байх,

2.Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдахгүй, хэрүүл, зодоон үүсгэхэээс зайлсхийх,

3.Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, үргэлжлүүлэхгүй байх, хууль тогтоомжийг байгууллагын дотоод журмыг биелүүлэх,

4.Шинэ жилийн баярыг зохион байгуулах комисс ажилчдын аюулгүй байдалд анхаарах, шинэ жилийн баярын арга хэмжээ өндөрлөсөний дараа нийт ажилчин алба хаагчдаа гэрт нь хүргэж өгөх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, гэртээ харихдаа аль болохоор хүн багатай болон гэрэлтүүлэггүй гудамж, талбай, орцонд ганц нэгээрээ явахгүй байх, автомашины болон төмөр зам хөндлөн гарахдаа анхаарал, болгоомжтой гарах,

5. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгэндээ анхаарал тавих, ганцааранг нь явуулах буюу орхихгүй байх, гэрт нь хүргэж өгөх, эсвэл гэр бүл, хамаатан саданг нь дуудаж хүлээлгэж өгөхийг зөвлөж байна.

                                                                     ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%