Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ “ЦАГААН ТУУЗ” АЯНД НЭГДЭВ

2016-12-08

 УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн харьяа Хонгор, Орхон, Дархан, Шарын гол сумдын ИТХ-ын Төлөөлөгчид үндэсний суурь сургалтад /2016.12.08, 09/ хамрагдаж байгаа билээ.

Уг сургалтын үеэр аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Иргэний нийгмийн зөвлөл хамтран эхлүүлсэн “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян”-ы зохион байгуулагчид хүрэлцэн ирсэн бөгөөд  уг аянд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид нэгдлээ.

Аяны зохион байгуулагчид сумдын Төлөөлөгчдөд хүчирхийллийн эсрэг аяны зорилго, ач холбогдолын талаарх мэдээ мэдээллийг хүргэв. 

“Цагаан тууз” аяны хүрээнд  гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж,  таны орчин тойронд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа тохиолдолд ТА хараагүй мэт, сонсоогүй мэт өнгөрөхгүй ЯМАР Ч АЛХАМ ХИЙЛГҮЙ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨХӨӨ БОЛЬЦГООЁ гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%