Малаа хайрлах, малыг хариулах, өсгөх, ашиг шимийг нь хүртэх, уналга эдэлгээнд сургах гээд өвөг дээдсээс уламжилж ирсэн малч ухаан, нүүдэлчний соёлыг тээж яваа өндөр настан, Алтан гадас одонт тэмээчин Гомбо гуай өнөөг хүртэл тэмээн сүргээ өсгөн залуу хойч үедээ үлгэр дууриал болон амьдарч байна. Тэрээр одоо 86 насыг зооглож байгаа юмаа. Танаараа бахархая. Урт удаан эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ИТХ-ын Ажлын алба Б.Булгамаа