Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

2016-12-07

     Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт илтгэлийн уралдааныг зарлалаа. 
    Уралдаанд хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, өмгөөлөгчдийн зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцоно. 
      Уралдаанд оролцох илтгэлийг 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн ИТХ-ын ажлын албаны өрөөнд хүлээн авч нэгдүгээр шатны шалгаруулалт 12 дугаар сарын 25-ны дотор явагдана. 
   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд ААНБ-уудын идэвх оролцоог нэмэгдүүлж тэдний санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн хөтөлбөр"-т шинэлэг санал санаачилгыг тусган хэрэгжүүлэх зорилготой уг уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Оролцогчид доорх удирдамжтай танилцана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4277
2949 / 69%
834 / 19%
244 / 6%
250 / 6%