Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны даргаар Б.Дашравдан ажиллахаар болов

2016-12-05

   Аймгийн ИТХ-ын 2016 оны 12-р сарын 02-ны өдрийн Ээлжит IV хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхишигийг түүний хүсэлтийн дагуу Байгал орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны даргын үүрэгт ажлаас  чөлөөлж, тус хорооны даргаар Балжиннямын Дашравданг сонгож баталлаа. Б.Дашравдан нь Шашин судлаач, Нийгмийн ухааны багш, Санхүүч мэргэжилтэй, аймгийн ИТХ-д Баян-Өндөр сумын Баянбулаг багаас сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4269
2947 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%