Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан 100 хувийн ирцтэйгээр Аймгийн НӨУБайгууллагын хурлын зааланд эхэллээ. Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны хагас жилийн ажлын тайлангийн тухай
/Илтгэгч: Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат/
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны зорилтын тухай
/Илтгэгч: Аймгийн Засаг дарга З.Батзориг/
3. Аймгийн 2017 оны төсвийн төслийн тухай
/Илтгэгч: Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга О.Наранжаргал/
4. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
/Илтгэгч: ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар/