Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НААҮГ-ын тулгамдсан асуудлыг шийдвэрлэв

2016-12-05

Аймгийн Засаг дарга С.Насанбат, Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар өнөөдөр /2016.12.01/ НААҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж тус газарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэлээ. Тус газарт өнөөдрийн байдлаар 4-н асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар танилцуулав. Аюулгүйн тойргоос -16 давхар, 16 давхраас үйлчилгээний төв хүртэл 2616 м авто замын тусгаарлах зурвасыг хийх, хотын доторх модонд шошго хийх, өвлийн хүлэмжтэй болох ингэснээр НААҮГ-ын өөрийн эзэмшлийн 11 га талбайн ашигтай 8 га талбайд мод бут тарьж хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжтой болох ажээ. Манай аймагт 2015 онд амьсгалын замын харшлын чанартай нийт өвчлөлийн 62,5% нь ургамлын гаралтай харшил байгаа аж. Тиймээс шарилжыг ургахаас нь өмнө хор цацаж устгах төлөвлөгөөг НААҮГ гаргасан байна. Ургасан хойно нь биш ургахаас өмнө шарилжыг хор цацаж устгах энэхүү саналыг аймгийн Засаг дарга дэмжин шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр болсон юм. Мөн өвлийн хүлэмжтэй болж мод бутаа өөрсдөө тарьж илүү зардал гаргахгүй байх асуудлыг дэмжин шаардлагатай нийт төсвийн 50-60 хувийг нь олгохоор боллоо. Зам талбайн үйлчлэгчдийнхээ ар гэрт анхаарал хандуулж хүүхэд багачуудыг нь секц дугуйланд хамруулах, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах, амралтын өдрөөр нь үзлэг шинжилгээнд оруулах, санал санаачлагатай ажиллах хэрэгтэйг үүрэг болгосон юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%