Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Буян зах”-ынхан түрээсийн үнэ өндөр байна гэв

2016-12-05

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат долоо хоног бүрийн баасан гаригт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэдэг уламжлалтай ч энэ удаа гадуур явж Дархан хотын хөл хөдөлгөөн ихтэй “Буян” захын түрээслэгчидтэй газар дээр нь уулзаж санал хүсэлтийг нь сонсов.Эндээс гарсан санал гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс Аймгийн Засаг даргын хамт ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Захирагчийн Албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон Мэргэжлийн Хяналтын газар, Стандарчлал Хэмжил зүйн хэлтэсийн удирдлагууд хамт явсан юм. Тэрбээр тус захын лангуунуудаар орж зарж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт ямар байгааг сонирхож асуусан асуултад нь хариулт өгч явав. Түрээслэгчид аймгийн Засаг даргад “Түрээсийн үнийг бууруулах, хотын доторх хогийн савыг нэмэгдүүлмээр байна. Үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж улмаар ажлын шинэ байр бий болгож өгөөч хэрвээ тэгвэл бид заавал ингэж лангуу түрээслэж гадаа зогсож даарч хөрөх шаардлагагүй болно” гэж байлаа. Аймгийн Засаг дарга С.Насанбат:-“Та бүхний гаргасан санал хүсэлтийг анхаарч ажиллана. Тухайлбал хот доторх хогийн сав дутагдалтай байгааг эхнээс нь анхаарч хийлгэж эхлээд байна. Шинээр ажлын байр бий болгох чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний “Нарны цахилгаан станц” болон бусад хэд хэдэн үйлдвэр байгуулагдсанаар ажлын байр бий болно” гэж ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%